УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр зарим гишүүний зүгээс маш ноцтой мэдээлэл өглөө. Тодруулбал, АН-ынхан Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нөлөөлөх зорилгоор 50 мянган ам.долларын гэрээ хийсэн гэж мэдээлэв. Энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Г.Дамдинням нар олон нийтэд мэдээлэв. Олон улсын хууль бус лоббиг ил болгодог Foreign Lobby группээс АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий 50 мянган ам.долларын гэрээг DCI компанитай байгуулсан байна. Уг гэрээний хугацаа хоёр сар бөгөөд энэ сарын 12-ноос ирэх зургаадугаар сарын 12 хүртэл үргэлжлэх юм байна. Гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахтай зэрэгцэн үйлчлэлийг нь зогсоож байгааг санаандгүй гэж харах аргагүй гэдгийг УИХ-ын гишүүд онцолж байна. Foreign Lobby группийн хөндсөн асуудлуудын үр нөлөө нь жилд 500 сая доллараар тоологддог бөгөөд үүсгэн байгуулагч Жулиан Пэкэ нь олон улсын лобби асуудлыг сурвалжилж олон удаа шагнал хүртсэн хүн юм байна. Ийнхүү АНУ-ын цахим орчинд энэ талаарх мэдээлэл, Ц.Туваан гишүүний гарын үсэг бүхий гэрээ нь хүртэл ил болсон атал тэрбээр “50 байтугай таван ам.долларын гэрээ хийсэн зүйл байхгүй” гэхээс өөр тайлбар хийж чадсангүй. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “50мянган ам.долларын гэрээний асуудлыг гаднын хэвлэлүүд нийтлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх энэ мэдээлэл худлаа юм бол Ц.Туваан гишүүн яаралтай арга хэмжээ авч хариулт өгөх хэрэгтэй. Улс орны нэр хүндтэй холбоотой асуудал шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийллээ.


АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ