Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг уламжлал болгон тав дахь жилдээ Хүүхдийг Ивээх сан, “Хөгжлийн шийдэл” ТББ, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран зохион байгууллаа. Уралдааны дүнг энэ сарын 26-нд гаргаж, улсаа төлөөлөн олон улсын уралдаанд оролцох ялагчдаа тодруулсан юм.
Энэхүү уралдааныг Японы “Center for Entrepreneurship Development” болон Индонезийн “SURYA Institute”-ээс олон улсын түвшинд зохион байгуулдаг бөгөөд өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой юм.
Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааны нэгдүгээр шат энэ оны гуравдугаар сард явагдаж, хоёрдугаар шатанд шалгарсан 23 баг энэ сарын 24-ний өдрийн өглөөний 7.00 цагаас эхлэн 12 цагийн турш цахим орчинд өрсөлдсөн юм.
Багууд “Ковид-19 урт хугацаанд үргэлжилж сөрөг үр дагаврууд өсөн нэмэгдсээр байгаа энэ нөхцөлд хүн амын эрүүл мэндэд үр дүнтэйгээр санаа тавих шинжлэх ухаан, технологийн ололтуудыг ашигласан цахим, инновацлаг бизнесийг санал болгох” нь сэдвийн хүрээнд бизнес төлөвлөгөө гаргаж, бизнесийнхээ танилцуулгыг 3 хүртэлх минутын видео хэлбэрээр бэлтгэж өрсөлдөв.
Үндэсний болон олон улсын гэсэн хоёр шугамаар монгол, англи хэлээр явагдсан шалгаруулалтад дараах багууд бусдыгаа тэргүүллээ. Үүнд:
Монгол хэлээр явагдсан “Үндэсний өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан”-д:
I байр: ALTERNATIVE баг (Томужин альтернатив сургуулийн сурагчид)
II байр: BUD POWER баг (44-р сургуулийн сурагчид)
III байр: COGNOSCENTI баг (Хобби сургуулийн сурагчид)
Харин англи хэлээр олон улсын уралдаанд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн 12 багаас дараах 3 баг тэргүүлж, Япон улсын Токио хотноо 5 дугаар сарын 29-нд болох эрхээ авлаа.
I байр: THE BRIDGE баг (Сант болон Орчлон сургуулийн сурагчид)
II байр: MONSAMURAI TECHNOLOGIES баг (1, 11, 84, 76, Орчлон, Шинэ Монгол Косен, Бритиш Скүл сурагчид)
III байр: FOCUS баг (44-р сургуулийн сурагчид)
Өмнөх дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд зөвхөн англи хэлээр зохион байгуулагдаж байсан тус тэмцээн энэ жил анх удаа Монгол Улсын хэмжээнд явагдсан юм. Энэ жилийн уралдаанд Баян-Өлгий, Өвөрхангай, Завхан болон Төв аймгаас хамрагдаж, амжилттай оролцсон. Эдгээр багуудаас Зуунмод хотын Growth баг Үндэсний уралдааны 4 дүгээр байр эзэлсэн юм.
Сурагчид Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаанаас нийгмийн тулгамдсан асуудалд өсвөр үеийнхэн хамтран шийдэл хайх нь ямар ач холбогдолтой, энтрепренер сэтгэлгээг түгээснээр нийгэмд ямар дэвшил авчирдаг талаар ойлгож, ирээдүйг илүү гэрэлтэй, өнгөлөг болгох хүсэл тэмүүлэлдээ хүрэх арга хэрэгсэл, ур чадваруудаа олж авдаг.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ