Коронавируст халдварт цар тахлын тархалт Монгол Улсад эрс нэмэгдэж, улс орны нөхцөл байдал сайнгүй байгаа энэ цаг үед иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг хангахын зэрэгцээ гэр бүл, нийгмийн харилцаанд хүн бүр эрх тэгш оролцох, аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, алагчлалаас ангид байх, төрийн үйлчилгээ нь хэнийг ч орхигдуулахгүй, тэгш хүртээмжтэй байх явдал тулгамдсан сорилт болж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан тухай УОК-ын 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээр хатуу хөл хорио үргэлжилж буй энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах, далд буй хүчирхийллийг илрүүлэх чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс иргэд, олон нийт, төрийн холбогдох байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан энэхүү уриалгыг гаргаж байна.
Хөл хорио тогтоосон, зорчих эрхийг хязгаарласан арга хэмжээний үед гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хүчирхийлэл үйлдэгчтэйгээ нэг орчинд тусгаарлалтад ордог учраас тэдний хатуу хяналт, эрхшээлд орж хохирох явдал нэмэгддэг. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 15.5 хувиар, хүчирхийллийн улмаас амиа алдсан хүний тоо 2.2 дахин өссөн байна. Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, далд байгаа хүчирхийллийг илрүүлэх, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд бид бүгдээрээ сонор сэрэмжтэй байж, сайн хөршийн үүргээ биелүүлэн, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, хуульд заасан иргэний журамт үүргээ чанд сахин биелүүлэхийг Хүний эрхийн Үндэсний Комисс уриалж байна.
Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох төрийн байгууллага, Хамтарсан баг хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэн хяналтаа сайжруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нийгмийн хариуцлагын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх соёлыг түгээх, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн контентуудыг өргөн хүрээнд бэлтгэн хүргэх талаар санаачлага гарган ажиллахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ