Энэхүү олимпын эрх олгох дэлхийн сүүлчийн тэмцээнд оролцохоор Монгол Улсын таван бөх, гурван дасгалжуулагч Казахстан улсад бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Тэмцээнд оролцох тамирчдыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр нар удирдах бөгөөд 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 74 кг-д 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-д ОУХМ Ч.Алтангэрэл, эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Х.Болортуяа нар эх орноо төлөөлөн оролцоно.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.