
УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас албан ёсоор гарч байгаагаа өнөөдөр олон нийтэд мэдээлж, мэдэгдлээ хүргүүлсэн. Тэрбээр “Намайг МАН-ын 62 гишүүн дээр нэмэгдэж 63 бол гэж ард түмэн сонгоогүй учраас МАХН-аас татгалзаж байна” гэж сүртэй мэдэгдсэн. Гэтэл энэ үйл явдлаас хоёрхон цагийн дараа тэрбээр АН-д элсэж буйгаа мэдэгдлээ. Түүнийг хоёр байтугай 20 нүүр гаргаж чадах урвагч гэдгийг учир мэдэх хүмүүс бол мэднэ. Өөрт хэрэгтэй л бол аль ч намд тэнүүчилж чадах нэгэн.
Ард түмэн, байгалийн баялаг гэж чуулганы индэр дээр хашгирч, өнөө өвөл өлсгөлөн зарлаж хүртэл жүжиглэсэн нь цаанаа улс төрийн ашигтай наймаа хайж явсан нь өнөөдрийн энэ үйлдлээс харагдаж байна.
Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой ярьж, хөдөлмөрчин ангиар бамбай хийж өдий хүрсэн хүн бол С.Ганбаатар билээ. Тэрбээр намд очихдоо намын үзэл бодол, улсын хөгжил бодож очдог хүн биш болохыг ард түмэн харлаа. Нийгэмд ард түмний тодотголтой сэдэв гарсан даруйд өлгөж аваад улс төр хийж, уйлан дуугарч оноо цуглуулдаг л хүн.
Засгийн газраас Оюутолгойн татварын маргаанаар олон улсын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах шийдвэр гаргаж, ажлын хэсэг хуулийн фирмтэй тогтмол харилцаж, хариу тайлбарыг үндэслэлтэй бэлтгэн маш чамбай сөрөг нэхэмжлэл бэлтгэн эцэслэж байна. Үүнийг хүртэл С.Ганбаатар гишүүн өөртөө нааж жүжиглэж байх юм.
Хамгийн тоогүй нь МАХН-аас татгалзаж буй шалтгаанаа “Аль нэг намд хүч нэм гэж эрдэнэтчүүд намайг сонгоогүй” гэж итгэл үнэмшилтэй хэлж байсан тэрбээр АН-д ийнхүү бүл нэмж, хүч сэлбэхээр ирж байгаагаа өөрөө учирлалаа. Тэр өөрийг нь өөд татахгүй л бол гомдоод явчихдаг. Өнөөдөр угшил нэгт МАН, МАХН нэгдсэн хуралдаанаа хийж байгаа түүхэн өдөр. Үүнд гомдсондоо ийнхүү нүүдэллэж яваа юм. АН түүний энэ “Шарыг үзэж шарваж, улааныг харж урвадаг” занг нь мэдэх юм хойно тийм ч их итгэл өвөрлүүлэхгүй л болов уу.
С.Ганбаатар “Намайг ард түмэн хайрладаг, сайн тэмцэгч гэдэг” гэж өөрийгөө өргөмжилж байх. Харамсалтай нь тэр бол тэмцэгч биш, урвагч гэдгийг ийнхүү гурав дахь намынхаа хаалгыг татаж буйгаас харж болно. Тэрээр өмнө нь шинэхэн байгуулагдсан ХҮН-ий гишүүн байсан билээ.
Б.Саруул
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ