Индонезийн далайн бүсэд байрлах “Зул сар” хэмээх арлын орчимд 200 дүрвэгч тээвэрлэж явсан усан онгоц осолджээ. Ослоос амьд үлдсэн хүн байгаа гэх боловч одоогоор тоо нь тодорхойгүй байна. Австралийн далайн эргийн хамгаалалтын албанаас мэдээлснээр зургадугаар сарын 21-ны үд дунд Австрали тивийн эх газраас 2600 км болон Зул сар арлаас хойш 220 км зайд хөлөг онгоцноос аюулын дохио ирсэн ажээ. Дохио хүлээн авмагц Австралийн хоёр нисэх онгоц болон хоёр харуулын моторт завь тэр зүг хөдөлсөн байна. Түүнчлэн аврах ажиллагаанд Индонезийн талаас оролцсон байна. Индонезийн аврах багийн мэдээлснээр хөлөг дээр Шри Ланкын 100 иргэн байсан бололтой. Австралид харъяалагддаг Зул сар арал нь Индонезаас Австрали руу явах гэсэн Азийн дүрвэгсдийн буудалладаг гол газар. Учир нь дүрвэгсдийг бөөнөөр нь ачиж даац хэтрүүлсэн, муу хөлөг онгоцнууд Австрали хүртэлх хол замыг туулж чадалгүй энэ арал дээр буудаллах болдог ажээ. 2012 онд л гэхэд нийтдээ 4.5 мянган хүн тээвэрлэсэн 62 завь осолдсон мэдээ байна. Томоохон хөлөг онгоц ч энд живэх нь ердийн үзэгдэл болсон гэнэ. Хамгийн сүүлд 2011 оны 12 сард 200 афган болон иран иргэн тээвэрлэж явсан хөлөг осолдсоноос 47 хүн л амьд үлджээ.
WORD.MN А.Одсар
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ