
Нийслэлийн Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүссэн албан хүсэлтээ илэрхийллээ.
Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн хувьд дэд бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хангалттай бус хэвээр байна. Тиймээс ч тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд Баянзүрх дүүрэгт зайлшгүй барих шаардлагатай нэгдсэн эмнэлгийг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр зураг төслийг нь хийж, Сонгинохайрхан дүүрэгт барьж ашиглалтад оруулсан эмнэлгийн жишгээр барих саналтайгаа гишүүд танилцуулав.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ “Сонгинохайрхан дүүрэгт баригдсан эмнэлгийн зураг төслийн тухайд хамгийн орчин үеийн, олон улсын жишиг төсөл болсон. Тиймээс ч улсаас нэмж зардал гаргахгүйгээр энэ зургаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг барих саналтай байна. Тухайн газар орчин, хөрсний бүтцэд тааруулж зураг төслийг завсварлах нь шинээр зураг төсөл гаргаж байснаас зардлын хувьд хамаагүй бага байна” гэж байлаа.
Баянзүрх дүүрэгт баригдах эмнэлгийг тус дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шар хад орчимд барих боломжтой бөгөөд хоёр га орчим газрыг чөлөөлөх талаар Нийслэлийн удирдлагуудаас анхаарч байгааг гишүүд ярьж байв.
Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийн иргэдэд хэрэгцээ шаардлагатай байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах тал дээр гишүүд санаачлагатай хандаж байгаад талархал илэрхийлээд Засгийн газрын ээлжит хуралдаанд тус асуудлыг оруулж тэмдэглэл гаргаж, ирэх жилийн улсын нэгдсэн төсөвт тусгуулах асуудлыг Сангийн сайдад, эмнэлгийн зураг төслийг завсарлаж хийх ажлыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгаж анхаарч ажиллана гэдгээ хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ