
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хуулийн хугацаандаа маргааш /2021.05.02/ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүртгэх учиртай. МАН-ын хувьд Үндсэн хуульд заасан шаардлагын дагуу ёс зүйтэй үнэнч шударга, улс орныхоо төлөө зорилго тавин ажиллаж чадах хүнээ дэвшүүлнэ гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн.
Харин АН-ын тухайд тун хэцүүхэн сонгууль болох нь. Улсын Дээд шүүхийн бүртгэлээр АН-ын дарга нь С.Эрдэнэ хэвээр байгаа. Гэтэл анхнаасаа Ерөнхийлөгч Х.Баттулгын дэглэлтээр АН-ын албан бус дарга О.Цогтгэрэлийн намаас С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар дэвшихээр бүртгүүлээд байгаа. Мэдээж СЕХ С.Эрдэнийн намын нэр дэвшигчийг бүртгэж таарна. Тэгвэл С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар үүнийг мэдэж байгаа атлаа ямар зорилгоор нэр дэвшсэн болж таарах вэ. Дэвших боломжгүйг нь мэдэж байж тэднийг хатгаж нэр дэвшүүлсэн хүн бол Х.Баттулга. Ер нь АН-ыг хоёр хувааж, сонгуульд оролцуулахгүй байх нөхцөлийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар гэдгийг АН-ынхан төдийгүй ард түмэн харж байгаа. Ц.Элбэгдорж ойрын өдрүүдэд хөл нь “хөнгөн” байгааг, юу ярьж байгаагаас нь үүнийг тольдож болно. Зорилго нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг унагаж, шалд нь буулгаад өөрөө Ерөнхийлөгчөөс буугаад намын дарга болж өөрийн хаанчлалаа тогтоох санаархал юм.
Харин Ерөнхийлөгчид нэр дэвшиж чадахгүйд хүрсэн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар бол “Женко”-н даалгавраар олон нийтийн дунд үймээн шуугиан тарих зорилготой этгээдүүд гэлцэж байгаа юм. Даалгавар гүйцэтгэгчид ард түмэн, байгалийн баялаг, шударга бусын хонгилоо яриад гарч ирнэ. Гэвч тэднийг увайгүй урвагч, дүр эсгэгч гэдгийг ойрын хэдэн өдөр төдийгүй улс төрийн сүүлийн хэдэн жилийн замнал нь илхэн харуулж байна.
Б.Саруул
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ