Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тодорхой уриан дор тэмдэглэдэг уламжлалтай. Энэ оны хувьд “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.
Хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч байгаагүй мэдээллийн их урсгал дунд амьдрах боллоо. Харин энэ их мэдээллийн урсгал хүмүүний нийгмийн сайн сайхны төлөө байна уу, үгүй юу гэдгийг хүн бүр өөрсдөөсөө асууж тунгаах цаг болсныг “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” гэсэн уриа сануулж байна. Мэдээлэл ямар үед нийтийн сайн сайхны төлөө байх вэ? Мэдээлэл үнэн бодит, тэнцвэртэй, баталгаатай, бусдад хүндэтгэлтэй хандсан, эх сурвалжтай байсан нөхцөлд сайн сайхны төлөө байж чадна. Эдгээр нөхцөлийг сэтгүүлчийн Ёс зүйн үндсэн зарчимд тусгасан байдаг.
Хэвлэл мэдээллийн салбарын өргөн зөвшилцлийн үндсэн дээр 2015 онд байгуулагдсан Хэвлэл мэдээллийн зөвлөл нь сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэхэд өөрийн зохицуулалтын хэлбэрээр дэм болох зорилготой. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Хэвлэл мэдээллийн зөвлөлд мэргэжлийн ёс зүй зөрчигдсөн байж болох тухай 400 орчим гомдол ирснийг ёс зүйн хороод хэлэлцэн шийдвэрлэжээ. Олон нийтээс ирүүлсэн эдгээр гомдлын талаас илүү хувь нь үндэслэлтэй буюу сэтгүүлч бүтээлдээ ёс зүйн алдаа гаргасан байв. Сэтгүүлч ёс зүйн зарчмаа зөрчсөн нь харамсалтай боловч алдаа байгааг олон нийт олж харж, алдаа гаргаснаа хэвлэл мэдээлэл хүлээн зөвшөөрч, залруулж байгаа энэ үйл явц нь “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх” үйл хэрэгт оруулж байгаа том хувь нэмэр юм.
Хүн бүр хүссэн мэдээллээ түгээх боломжтой болсон энэ цагт, ялангуяа цар тахлын өнөө үед сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн редакц мэргэжлийн ёс зүйгээ чандлан мөрдөж, баталгаатай, бодит мэдээллийг түгээх үүргээ илүүтэй ухамсарлах, бататган ажиллах шаардлагатай болж байна.
Дэлхий нийтийн адил, Монгол Улс ч цар тахалтай тэмцэх онцгой нөхцөлд ажиллаж, энэ хүрээнд мэдээлэл олж авах, мэдээлэл түгээх үйл явц хязгаарлагдмал болж, зарим талаар сэтгүүлч мэргэжлийн ажлаа хийж чадахгүйд хүрч байгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2020 оны эцсээр хийсэн судалгаа харуулж байна. Ялангуяа сэтгүүлчид эх сурвалжийн хомсдолд орж, мэдээллийн нэг урсгал буюу төрийн албан эх сурвалжийн мэдээлэл түгээхээс өөр аргагүй байдалд ажиллаж байгаад Хэвлэл мэдээллийн зөвлөл шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь олон төрөл, түвшний эх сурвалжаар мэдээллийг нягтлан шалгаж байж сэтгүүлч мэргэжлийн ёс зүйгээ баримтлах боломжтой болох юм. Тиймээс сэтгүүлч, редакцын чөлөөтэй ажиллах боломжийг олгож, ёс зүйгээ мөрдөх орчин бүрдүүлэхийг төрийн болон төрийн бус бүх байгууллагад уриалж байна.
2021 оны тавдугаар сарын 3
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ