Улс орон даяар иргэдийг вакцинжуулах ажил эрчимтэй явж байгаа энэ үед иргэд бүрэн дархлаатай болох хугацааг тооцож, хязгаарлалтуудыг үе шаттай бууруулна гэдгийг Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
УОК-ын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, энэ сарын 8-ны өдрөөс хөл хориог сулруулж, ААН-үүдийг халдвар хамгааллын дагуу үйл ажиллагааг нь шат дараатай нээх журмыг хэлэлцэж байна.
Хатуу хөл хорио энэ сарын 8-ны 06:00 цагаар дуусгавар болох бөгөөд үргэлжлүүлэн хөл хорио сунгахгүй саналтай байгаагаа УОК-оос илэрхийлсэн.
Өнөөдрийн байдлаар манай улсын нэг сая дахь хүн шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамрагдаад байгаа бөгөөд зорилтот бүлгийн 50 хувь нь эхний тунд хамрагдаад байгаа юм.