Монгол улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас 2021 оны 5 дугаар сарын 3-нд зохион байгуулсан цахим уулзалтад Үндэсний хөгжлийн газрын болон Хонконгийн InvestHK байгууллагын удирдлагууд оролцож хоёр талын хөрөнгө оруулалтын орчны онцлог, хэрэгжүүлж буй бодлого, компаниудад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө татах, цаашид харилцан туршлага солилцох, “Invest in Mongolia” сэдэвт компанит ажлыг Хонконгт зохион байгуулах, эдийн засгийн өгөөжтэй тодорхой төслүүдийг хонконгийн хөрөнгө оруулагч нар танилцуулах зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. Түүнчлэн, тогтвортой ноолуур, финтек, гарааны бизнесийн арга хэмжээг харилцан суртачилан таниулах ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Мөн InvestHK байгууллагын Гүйцэтгэх захирал Стефен Филлипс мэдээлэл хийж байгууллагынхаа азид олон улсын бизнесийн тэргүүлэгч статусыг бэхжүүлэх үндсэн чиг үүргийн талаар тодотгож Хонконгийн эдийн засгийн хөгжилд стратегийн ач холбогдол бүхий гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх болон удаан хугацаанд хадгалан хөгжүүлэх талаар хийж байгаа ажлаа дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн Хонконгт компани байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд компаниудад үнэ төлбөргүй зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.
Цаашид хоёр тал илүү тодорхой төсөл хөтөлбөрүүдтэй монгол хонконгийн бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагч нарыг хамруулсан уулзатлуудыг хийхээр тохирлоо.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ