Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:30 цагт газардана

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн тавдугаар сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг баталсан.

Тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөөд байна.

Хуваарийн дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 162 иргэн ирэх бөгөөд "Сүнжин гранд", "Гайде", "Тэмүүжин" зочид буудлуудад хуваарилан тусгаарлах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Нийтэлсэн: 2021-05-07 11:31:28

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.