
АН-ын гишүүд төв талбайд ард түмний төлөө биш өөрсдийн эрх мэдэл, намынхаа нэрийг барьж өлсгөлөн зарлаад хоёр хонож байна. Тодруулбал, намынхаа дотоод эв нэгдлийг хангаж чадахгүй, зөрчилдөөн нь хурцдаж, намаас нэр дэвшүүлсэн С.Эрдэнийгээ хүлээн зөвшөөрөхгүй энэ байдалд хүрсэн.
Цар тахлын хүрээнд улс орон даяар УОК-ын шийдвэр хэрэгжиж, ард түмэн сар шахам хөл хорионд, дүрэм журмаа дагаж байхад, гишүүд УОК-ын шийдвэр зөрчин төв талбайдаа улстөржиж бөөгнөрөл үүсгэн, өлсгөлөн зарлаж байгаа нь туйлбаргүй шударга бус үйлдэл. Тэдний ганц зорилго нь АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд бүртгүүлэх л хүсэл юм. СЕХ АН-аас С.Эрдэнийг албан ёсоор бүртгэчихсэн. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг нэр дэвших боломжгүй.
Харин АН-ын гишүүд дархан эрх яриад талбайд байсаар байна. Тэгвэл гишүүний бүрэн эрхийн жагсаалтад “УИХ-ын гишүүн УОК-ын шийдвэр зөрчөөд талбайд гарч жагсаж, өлсч болно” гэсэн зүйл заалт байхгүй. Тэгэхээр энэ үйлдэл нь Жагсаал цуглаан зохион байгуулах тухай , Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байна.
УИХ-ын гишүүд “УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэндээ тангараг өргөдөг. Тэгвэл өнөөдрийн талбайн өлсгөлөн бол ард түмний бус Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт зориулсан жагсаал юм.
Хуульд зааснаар УИХ-ын гишүүд олон бүрэн эрхтэй.
Тэдгээр бүрэн эрхийн дунд хууль зөрчих, ковид цар тахлын үед УОК-ийн шийдвэрийг зөрчих, ард түмнээсээ ангид өөр стандартаар амьдрах зэрэг ямар ч заалт алга.
Б.Саруул
Эх сурвалж: :isee.mn
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ