АН-ынхныг зодолдуулж, ард түмнээр түрүү барьсан цуглааныг ТЭСО санхүүжүүлэв үү

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Цар тахал ковидын халдварыг 600-700 руу оруулж, хөл хорионы түвшинг бууруулсантай зэрэгцээд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан цуглааныг ТЭСО групп зохион байгуулж санхүүжүүлсэн бололтой. Ардчилагчид гэх нэрийн дор өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдтэй эв санааны нэгдэлтэйгээ  илэрхийлэхээр ирсэн  ардчиллын партизан, Улсын баатрыгаа зодож нүдэн хөөсөн АН-ын жагсагчдыг өдрийн 60 мянгаар хөлсөлсөн  гэх  мэдээлэл тараад буй. Гэтэл энэ цуглааныг Х.Баттулгын талын АН-ын дарга О.Цогтгэрэл санхүүжүүлсэн бололтой. Э.Бат-Үүлийг хөөгчдийн дунд ТЭСО компанийн ажилтнууд байгаа нь ийнхүү хардахад хүргээд байна. Тэдний өөрсдийнх нь хэлснээр цугласан 3000 хүн бүрд өдрийн 60 мянган төгрөг гэж тооцохоор О.Цогтгэрэл их л хэмжээний хөрөнгө мөнгө хүч хаяж байгаа бололтой.

Нийтэлсэн: 2021-05-08 17:51:17

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.