Виктор Цой хорвоог орхиход Петрбургийн тэнгэр хүртэл уйлж байлаа

Үнэлэх
(3 үнэлгээ)

Энэ хорвоод үгүй болсон ч эцгийгээ тэжээсээр

Оросын рок дуучин агсан, солонгос гаралтай Виктор Цойгийн аав 74 настай Роберт Цой хэвлэлийнхнээс үргэлж зугтсаар байдаг. Гэхдээ талийгаачийн 50 насны ойн босгон дээр тэрээр сурвалжлагчидтай уулзахыг зөвшөөрсөн байна.

“Мэдээж ийм олон хүн хүүг минь дурсан санаж байгаад би бахархалгүй яах вэ. Түүнийг нас барсны дараа нэг, хоёр, за цаашлаад таван жилийн дараа л бүгд мартана хэмээн олон хүн ярьж байсан. Гэсэн ч тэгсэнгүй. Тэр минь өөд болоод 22 жил өнгөрсөн ч мартагдах нь бүү хэл алдар нэр нь жил ирэх бүр өссөөр байна. Миний Витька шиг ийм алдартай хүн байхгүй л болов уу” хэмээсээр тэр яриагаа эхэлсэн юм. Түүнчлэн түүнийг Петрбургт Виктор Цойгийн хөшөө босгохын эсрэг байр суурьтай гэсэн цуу яриа гарч байгаа талаар лавлахад “Харин ч хоёр гараа өргөөд ч болов дэмжинэ. Хүүгийнхээ  эсрэг байж болно гэж үү. Харин ч хүүгээрээ бахархаж, дэргэдээ байгаа юм шиг санаж амьдарч байна. Одоо хүүг маань дэмжигч, шүтэн бишрэгчид амьдарч байсан гудамжийг нь түүний нэрэмжит болгох талаар хөөцөлдөж байгаа юм гэсэн. Энэ ч бас сайхан хэрэг. Би ийм санал ирдэг л юм бол шууд зөвшөөрнө” гэсэн юм.

Үхсэний дараах амьдрал                                                                                                                  

Үнэхээр үхсэний дараа амьдрал гэж байдаг бол Виктор Цойг л нэрлэмээр байна. Хэдийгээр тэр өнөөдөр бидний дунд амьд сэрүүн байхгүй ч гэсэн түүний зурагтай футболка, “Кино” хамтлагийн бэлэгдэл бүхий бусад эд зүйлс болон цомгийн борлуулалтаас олсон ашиг нь хөгшин эцэгт нь хүн шиг амьдрахад нь хүрэлцэж байгаа. “Тийм ээ, би хүүгийнхээ буянаар багагүй мөнгө авдаг шүү. Хоёр амьдарсан ч хүрэлцэхээр” хэмээн тэтгэвэрийн хөгшин даруухнаар хүүрнэсэн юм. Роберт Цой хүүгээсээ хойш хэцүүхэн амьдралыг туулж яваа ажээ.

“Би ч хэцүүхэн хувь заяатай хүн дээ. Аймшигтай уй гашуу ар араасаа л гарч ирсээр байна. Яг л миний дээр аадрын бөөн хар үүл хуйлраад тэнгэр цэлмэхгүй байгаа мэт. Гурван жилийн өмнө эхнэр Валентина маань хорвоог орхисон. Викторын эхнэр Марианна ч өөд болсон. Ганц ач хүүтэйгээ л үлдсэн дээ. Хөгшин хонины насгүй болсон би загасчилж л өдрийг өнгөрөөж байна даа. Бүтэн өдөржин голын хөвөө сахих ч жирийн үзэгдэл шүү” гэсэн юм.

Виктор Цой Ленинградад төрж, өсчээ. Түүний ээж биеийн тамирын багш мэргэжилтэй, Петрбургийн унаган иргэн, харин аав нь инженер мэргэжилтэй солонгос хүн байв. Тэрээр айлын ганц хүү байсан юм. Тиймдээ ч ээж нь цус холдсон болохоор хүүгээ ямар нэгэн талаараа тун авъяаслаг хүн болно доо хэмээн итгэж байсан гэдэг. Гэхдээ тэр сурагч байхдаа сурлагаараа бусад хүүхдүүдээс нэг их онцгойрдоггүй, харин зураг зурах тун дуртай байжээ. Цой нэгэнтээ сурагч байх үеэ дурсахдаа “Би ер нь тавдугаар анги хүртлээ л гайгүй сурсан байх. Гэвч анги ахих тусам сурлага муудсаар, сургуулиа арай л гэж төгсч билээ” гэсэн байдаг.

Үхэл дуулагчийн үхлийн шалтгаан                                                                                      

1990 оны наймдугаар сарын 15-нд Виктор Цой автын ослоор өөд болсон юм. Албан ёсны дүгнэлтээр Цойг жолооныхоо ард зүүрмэглэснээс ийм эмгэнэлт байдалд хүрсэн хэмээсэн. Шүүх эмнэлгийн тархины эсэд хийсэн шинжилгээ Цойг ядарснаас болж жолооны ард унтсан гэдгийг баталсан байна.

Тэгэхэд ойр дотныхон болон шүтэн бишрэгчдийнх нь эмгэнэлийн захидал, цэцэгс түүний амьдардаг байсан байрных нь цонхон доор агшин зуур л уул овоо шиг ихээр овоорч билээ. Цойтой салах ёс хийх гэсэн хүмүүсийн цуваа хэдэн км урт үргэлжилж байсныг “Кино” хамтлагийнхан одоо дурсч байна. Түүнийг оршуулахад хөгшин, залуу, хүүхэд, хамаатан садан гээд шүтэн биширдэг хайрлан хүндэлдэг хүн бүр л уйлж байв. Бүр Петрбургийн тэнгэр хүртэл шүү. Сонирхолтой нь өглөөнөөс авахуулаад уйлагнасан тэнгэр Виктор Цойн авсыг бунханд хийх тэрхүү 20 минутад түр зогсч, дараа нь үргэлжлүүлэн орсон гэдэг. Түүнийг сайн дуучин төдийгүй эр хүн шиг эр хүн байсан талаар найз нөхөд, хамтлагийнхан нь одоо ч дурссаар. Цой тусламж хүссэн нэгэнд хэзээ ч татгалздаггүй байжээ. Тэр сайхан чанар нь түүнийг өдийг хүртэл “амьд” байхад нь тусалсаар байгаа ч юм билүү.

Виктор Цойн нэгэн дуунд: “Дахин нэг жил улиран одлоо. Бидэнд амьдрах хэдэн жил үлдсэн бол” гэсэн бадаг байдагсан.

WORD.MN   А.Одсар

 

Нийтэлсэн: 2012-06-22 15:19:57

Нийт сэтгэгдэл: 14

  • Зочин

    domog

    Зочин 2012-06-22 17:05:31     202.179.15.29          (1)       (0)
  • Зочин

    Тэр үнэхээр агуу дуучин.Одоо хүртэл сонсох дуртай.Үнэхээр ЗХУ-ын хамгийн***дартай рок дуучин гэж хэлж болно."Надад хэдэн жил үлдсэнг минь хэлж өгөөч хөхөө минь "гэдэг дуу нь маш сонин шүү.Тэр дууг дуулаад нээх их удаагүй хорвоог орхиж билээ.ЗХУ задрах гэж байхад дуулсан бусад дуунууд нь түүнийг үхэлд хүргэсэн байж мэдэх талаар хүмүүс их ярьдаг нь үнэн байж болом л юм.КГБ бол***лагыг гарамгай хийдэг улс.Гэхдээ түүний дуу манх сонсогдох болно

    Зочин 2012-06-22 17:15:59     202.170.80.45          (5)       (0)
  • Зочин

    tiimmeee domog

    Зочин 2012-06-22 17:40:30     124.158.78.115          (3)       (0)
  • Зочин

    Тэр үнэхээр агуу дуучин.Одоо хүртэл сонсох дуртай.Үнэхээр ЗХУ-ын хамгийн***дартай рок дуучин гэж хэлж болно."Надад хэдэн жил үлдсэнг минь хэлж өгөөч хөхөө минь "гэдэг дуу нь маш сонин шүү.Тэр дууг дуулаад нээх их удаагүй хорвоог орхиж билээ.ЗХУ задрах гэж байхад дуулсан бусад дуунууд нь түүнийг үхэлд хүргэсэн байж мэдэх талаар хүмүүс их ярьдаг нь үнэн байж болом л юм.КГБ бол***лагыг гарамгай хийдэг улс.Гэхдээ түүний дуу манх сонсогдох болно

    Зочин 2012-06-22 18:55:47     27.123.213.11          (2)       (0)
  • Зочин

    domog, domog, domog ..jinxene er xvn shvv . bysad dyychid xen ch bish tvvnii xajyyd..!!!!!!!!!

    Зочин 2012-06-22 18:59:19     27.123.213.11          (1)       (0)
  • Зочин

    domog, domog, domog ..jinxene er xvn shvv . bysad dyychid xen ch bish tvvnii xajyyd..!!!!!!!!!

    Зочин 2012-06-22 18:59:44     27.123.213.11          (0)       (0)
  • Зочин

    domog, domog, domog ..jinxene er xvn shvv . bysad dyychid xen ch bish tvvnii xajyyd..!!!!!!!!!

    Зочин 2012-06-22 18:59:57     27.123.213.11          (0)       (0)
  • Зочин

    domog, domog, domog ..jinxene er xvn shvv . bysad dyychid xen ch bish tvvnii xajyyd..!!!!!!!!!

    Зочин 2012-06-22 19:00:15     27.123.213.11          (1)       (0)
  • Зочин

    yamar teneg geheree engej zyrmeldeg bana

    Зочин 2012-06-22 21:34:02     182.160.29.107          (0)       (0)
  • Зочин

    saihan setgel n udig hyrtel amid domog bolgon amidruulj bg bze sn duuchin shyy

    Зочин 2012-06-22 21:34:26     202.131.226.166          (1)       (0)
  • Зочин

    90 onii eheer Zoig duulj bisherch yawlaa, odoo bodhod changa baij dee

    Зочин 2012-06-23 02:09:40     49.0.160.128          (0)       (0)
  • Зочин

    яагаад сайхан улсууд эрт явчихдаг юм болоо, тэгэхэд муусайн хүний оронцогууд газар тамгалж л явах юм. Цэвэр орос биш ази гаралтай ази царайтай мөртөө бүх оросыг байлдан дагуулж байсанд нь дургүйцэх хүмүүс байсан гэлцдэг юм билээ, арай хорлочихоогүй байгаа даа гэж харамсаж л суудаг юм даа,

    2012-06-23 10:20:49     68.122.6.211          (0)       (0)
  • Зочин

    дууг нь сонсохоор гуниг төрөөд сэтгэлд хүнд болчихдог

    Зочин 2012-06-23 11:16:53     202.179.2.70          (0)       (0)
  • Зочин

    ази царай цаанаа л нүдэнд дулаахан юм , 22 жилийн өмнөх зургууд гэхэд үнэхээр царайлаг залуу байжээ.сайхан сэтгэлтэй байсан гэж бичжээ. үнэхээр агуу од байжээ.

    UKA 2012-07-13 20:53:38     203.91.117.4          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.