Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ойгоор бүрхэгдсэн талбайг 8.6 хувьд хүргэхээр тусгасан. Ойжуулалтын хүрээнд хийгдэх ажлуудаас онцлон дурдвал,
- ойн түймрээс хамгаалах ажлыг сайжруулах,
- нэг удаагийн түймэрт өртөх талбайн хэмжээг 20%-иар бууруулах,
- 120 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх,
- 32 мянган га талбайг зориудаар ойжуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн байгалийн аясаараа сэргэн ургаж байгаа залуу ойг түймэрт өртөхөөс хамгаалах, байгалийн сэргэн ургалтад туслах, 500.0 мян.га талбайд ойн хөнөөлт шавжийн хөнөөлийн голомтыг хязгаарлах, хортон шавийг устгах тэмцлийн ажил явуулах, ойн төлөв байдлыг сайжруулах арчилгаа цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэх, зориудаар ойжуулах ажлыг эрчимжүүлэх улмаар ургалтыг дэмжихээр тусгажээ.
Монгол орны нийт нутгийн ойгоор бүрхэгдсэн талбай 8.6 хувьд хүрсэнээр нүүрс төрөгчийн хэмжээ 25 хувиар буурч, ойн нүүрс төрөгчийн шингээлт 35 хувиар нэмэгдэх юм.
Нийслэлийн 100 хорооны 25,000 айл хашаандаа мод тарина
Улаанбаатар хотын хэмжээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын санаачлагаар “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг өрнүүлж нийслэлийн зургаан дүүргийн 100 хороонд 25,000 ширхэг тарьц, суулгацыг тарьж ургуулах ажлыг Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтаран зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Өрх бүр хашаандаа мод тарьсанаар агаар, хөрсний бохирдлыг бууруулж, дуу чимээг багасгах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай бөгөөд иргэд эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд эерэгээр нөлөөлөх юм. Аяны хүрээнд 25,000 айл, өрхийн хашаанд 14 төрлийн мод тарьж, тус бүрийг нь гэрчилгээтэй болгохын зэрэгцээ ургалт, арчилгаанаас хамааруулж тухайн өрхийг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлжээ.
Эх сурвалж: БОАЖЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ