Баянзүрх дүүргийн удирдах ажилтны шуурхай хурал боллоо. Хурлаар 28 хороонд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авч, хийх ажлуудын төлөвлөгөөг гаргасан байна.
Уг төлөвлөгөөнд:
2021 оны 05-р сарын 19,20,21-ний өдөр “Ногоон орчныг дэмжье” уриан дор дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ой төгөл шинээр байгуулж, жил бүр мод тарих өдрийн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулан жил бүр ойн санд 40-50 мянган ширхэг мод бут тарьж иргэдийн экологийн мэдлэгийг дээшлүүлэх, сул хөр шороо бүхий газрыг ногоон байгууламж болгон тохижуулах, байгалийн эко системд дэмжлэг үзүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 11,20,23-р хорооны 4 байршилд 143.2 га талбайд 200 мянган мод бут, тарихаар төлөвлөлөө.
Баригдах 4 төгөлийн хувьд
- “УИХ-ын гишүүндийн төгөл” 11-р хороо “Баянзүрх хайрхан уул”
- “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн төгөл” 11-р хороо “Баянзүрх хайрхан уул”
- “Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн төгөл” 23-р хороо Улиастай голын баруун талд
- “Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын төгөл” 20-р хороо /Гачуурт тосгон, Арцтын ам/-д нэршил бүхий тус тус төгөл байгуулахаар боллоо.
Мөн 2021 оны 05-р сарын 22,23-ны өдөр “Баянзүрх дүүрэг Хоггүй бол ГОЁ” уриатай Хаврын их цэвэрлэгээний ажлыг хийхээр боллоо. Уг ажил нь Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүсч байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилгоор хийхээр боллоо.
Дээрх хийгдэх “Ногоон орчныг дэмжье” төгөл байгуулах ажил, “Баянзүрх дүүрэг Хоггүй бол ГОЁ” их цэвэрлэгээний ажилд Баянзүрх дүүрэгт амьдардаг иргэн, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцож, эрүүл сайхан амьдралын төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна” гэж Баянзүрх дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ээс мэдээллээ.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ