Нийслэлийн Налайх дүүргийн V хорооны нутаг, “Бүс нуурын хойд энгэр” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын III багийн малчин Даваахүүгийн үнээ одорхой бус шалтгаанаар хорогдсон байна. Улмаар тус хорооны “Бөх-Мо” хувийн мал эмнэлгийн эмч нар үзлэг хийж, дээж аван Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хүргүүлжээ. Шинжилгээний урьдчилсан хариу гарч хүн, мал, амьтны халдварт боом өвчний халдварын улмаас хорогдсон болохыг тогтоосон бөгөөд эцсийн хариу энэ сарын 25-нд гарах аж.
Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнөөдөр Улсын Онцгой комиссыг зарлан хуралдуулж, цагийн байдлыг хэлэлцэн, авах арга хэмжээний талаар үүрэг өглөө.
Шинжилгээний хариу эцэслэн гараагүй хэдий ч хязгаарлалтын дэглэм тогтоож, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг эрчимжүүлэх, өвчний голомтод эргүүл, хяналт шалгалтын хэсэг гаргах, ариутгалын цэгийг Тэрэлж, зүүн аймгууд руу явах замд өнөөдрөөс ажиллуулж эхлэхээр шийдвэрлэжээ.
Мөн гурван айлын 15 хүн, 1000 гаруй малыг дахин үзлэгт хамруулж, гартаа шарх авсан хоёр иргэнд үзлэг, шинжилгээ хийн, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэх болжээ. Цаашид шүлхий болон боом өвчний вакциныг цаг хугацаанд нь хийж дуусгах, халдварын голомтод байгаа айлын малыг нядлуулахгүй, сүү, цагаан идээг худалдан борлуулахгүй байхад хяналт тавих болсон байна. Дээрх гурван хот айлын малд гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг долоо хоногийн өмнө хийсэн байжээ.
Нийт сэтгэгдэл: 1
-
оНцгой байдлын хэлтсийн дарга хариуцлагагүй байсан учраас
ДАВАА 2012-06-29 14:37:30 124.158.107.6
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ