Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйтэй уулзжээ.
Уулзалтын эхэнд коронавирусний халдвартай тэмцэхэд хөрш орны тусламж дэмжлэг багагүй байж, шаардлагатай вакцины нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажилласанд Шадар сайд талархал илэрхийлсэн байна. Эдийн засгийг сэргээх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Элчин сайд Чан Вэнруйг дэмжлэг үзүүлснээр Гашуунсухайт, Нарийнсухайт боомтуудын нүүрсний экспорт нэмэгдсэн талаар тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Талууд энэ удаагийн уулзалтаар Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэрэгслийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо. Мөн хил орчмын чөлөөт бүсийг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хийж, хамтран ажиллахаар тохиролцлоо.
Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдаа эдийн засгийг сэргээх Засгийн газар хоорондын хамтарсан чөлөөт худалдааны бүсийг байгуулах саналтай байгааг Элчин сайд Чай Вэньруй дурдлаа. Дэлхийн нийтэд коронавирусний халдвараас шалтгаалан ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг тэрбээр дурдаад Замын–Үүдийн боомтоор нэвтэрч буй ачаа эргэлтийг түргэсгэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ