
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хэнтий аймаг дахь албан томилолт үргэлжилж байна. Аялал жуулчлалыг газар зүйн байрлал, байгаль, түүх, соёл зэргийн нөөцөд тулгуурлан бүсчилж хөгжүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав.

Тодруулбал:
- Цэнгэг устай нуур, байгалийн үзэсгэлэн бүхий бүс - Хөвсгөл
- Олон ястны зан заншил, соёлын онцлог бүхий өндөр уулын бүсийн экосистемт бүс – Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай
- Түүх, соёлын үнэт дурсгал бүхий бүс – Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Орхон
- Эх газрын өвөрмөц, онгон байгаль, палеонтологийн олдвор, ховор ан амьтан бүхий бүс – Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь
- Их эзэн Чингис хааны түүхтэй холбоотой дурсгалт газар бүхий бүс – Дорнод, Хэнтий, Сүхбаатар
- Улаанбаатар хот орчмын бүс – Дархан, Төв, Улаанбаатар гэж хуваан хөгжүүлэх юм.

Зүүн бүсэд түүх, байгаль, соёлын аялал жуулчлал, ялангуяа түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх хөгжих өндөр боломжтой гэж үзэж байна. Улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан 1,046 зочид буудал, жуулчны бааз байдгийн 29 зочид буудал, 42 жуулчны бааз нь зүүн бүсэд байрладаг. Үүнээс Хэнтий аймагт 2,045 ор хоногийн хүчин чадал бүхий 10 зочид буудал, 36 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. 2019 онд тус аймагт дотоодын 65 мянга гаруй жуулчин 13,2 тэрбум, гадаадын 6,000 гаруй жуулчин 8,6 тэрбум, нийт 21,7 тэрбум төгрөгийн үр өгөөжийг аймгийн эдийн засагт оруулжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолтын бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Ерөнхий сайдын зөвлөх П.Цэцэгбадам нар багтжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ