Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу УИХ, Засгийн газраас гаргаж байсан билээ. Харин тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгохоор болсон юм. Мөн нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан ахмадуудад зөрүү мөнгийг олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл ахмадуудад олгох нэг сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс иргэдийн тэтгэврийн данс руу шилжүүлж эхлэх юм байна. Мөнгөн тэтгэмжийг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгоно.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.