ЗӨВХӨН ХҮН ТА БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛЖ ЧАДНА

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Хүн амын хурдацтай өсөлт, үрэлгэн хэрэглээ, зохисгүй үйлдэл нь байгаль орчныг бохирдуулж, доройтолд оруулж байна. Үүний улмаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гарч байгалийн гамшигт үзэгдлийн давтамж жилээс жилд өсөн нэмэгдсээр,,, Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас даруй 3 дахин их буюу сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд 2.2°С дулаарч, хур тунадасны хэмжээ 7 хувиар буурчээ. Үүний улмаас байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад илүүтэй эрсдэл учирч, гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ нэмэгдэж байна.

 

Иймд байгаль орчны талаар баримталж буй төрийн бодлого, тусгай хамгаалалттай газар нутаг, газар, ус, ой зэрэг байгалийн баялгийн зохистой ашиглалт, хамгаалалт, эклологийн эрх зүйн зөрчил, хүлээлгэх хариуцлагыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг олох  “БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН МЕХАНИЗМ”  сэдэвт Үндэсний бага хурал 2021 оны 5 дугаар 27-ны өдрийн 14 цагт цахимаар болох гэж байна. 

Тус хурал нь байгаль орчныг хамгаалах эдийн засаг, эрх зүйн асуудлыг холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн байгууллагын судалгаа, эрдэмтэн судлаачдын үзэл баримтлалыг дэлгэрүүлэх, түгээх зорилготой.  БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН МЕХАНИЗМ”  Үндэсний бага хурлыг 30-н жилийн түүхтэй  Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн сургууль санаачлан, зохион байгуулж байна.

 

           

 

Нийтэлсэн: 2021-05-25 10:02:27

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.