АНЭУ-ын Дубай хотод насанд хүрэгчдийн боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд нийт 150 тамирчин оролцож байгаа бөгөөд уг тэмцээний эхний өдөр манай улсын гурван боксчин рингэнд гарсан юм.
Эрэгтэй 49 кг-д О.Өнөболд Шири Ланкагийн Сажива Нуванаг 5:0 илт давуу байдлаар ялж, улмаар Киргизийн Мирлан Туркбай Уултай тулалдахаар хүлээж байна.
52 кг-д Х.Энхмандах нутгийн тамирчинтай өрсөлдсөн. Султан Аль-Нуайми бол Азийн наадамд оролцож байсан тамирчин билээ. Гэвч манай улсын тамирчин мөн л 5:0-ээр ялалт байгуулсан юм.
Энэ өдрийн гурав дахь боксчин О.Бямба-Эрдэнэ 75 кг-ийн жинд Иракийн Талиб Жаббарыг 4:1 ялав.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.