17 мянган даатгуулагчийн 14 тэрбум төгрөгийн зардлыг ЭМД-ын сангаас гаргажээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

  

2021 оны ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолд зарим тусламж, үйлчилгээнд иргэнээс хамтын төлбөр авахгүй буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь бүрэн санхүүжүүлэх зохицуулалтыг хийсэн. Энэ нь өнгөрсөн 3-р сараас хэрэгжүүлж эхэлсэн юм.

Ингэснээр 3, 4-р сард хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ авсан 17 мянган даатгуулагчийн 14.6 тэрбум төгрөгийн зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцжээ. Иргэд, даатгуулагчид хэрэгцээтэй үедээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломжийг бүрдүүллээ. Таны төлсөн шимтгэл эрүүл мэндийн тусламж хэрэгтэй элэг нэгт Монгол хүний алтан амийг аврахад зарцуулагдлаа хэмээн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

 

Нийтэлсэн: 2021-05-26 10:16:35

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.