Мишель Обама Олимпод оролцох төлөөлөгчдийг ахлана

Үнэлэх
(0 үнэлгээ)

Лондоны Олимпын наадмын нээлтэд оролцох АНУ-ын төлөөлөгчдийг тус улсын тэргүүн хатагтай Мишель Обама ахлах гэнэ. “Ерөнхийлөгч Барак Обама Лондон 2012-т оролцох Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталсан. Нээлтийн ажиллагаанд оролцох бүрэлдэхүүнийг тэргүүн хатагтай тэргүүлэх болно” хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Зуны Олимпын 30 дугаар наадам долдугаар сарын 27-нд ёслол төгөлдөр нээлтээ хийж, наймдугаар сарын 12 хүртэл орон орны шилдэг тамирчдын ухаан бодол, хүч чадлыг уралдуулах болно.

WORD.MN   А.Одсар

Нийтэлсэн: 2012-06-24 11:11:16

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.