![]()
Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний есдүгээр уулзалт өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Дугуй ширээний уулзалтыг Монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан, Канадын талаас Олон улсын хөгжлийн сайд хатагтай Карина Гөүлд нар нээж үг хэлэв.

Талууд цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, эдийн засгийг сэргээх, хямралыг даван туулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцов. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг уул уурхайн бус салбарт нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцож, улмаар ХАА-н салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулахаар болов. Манай тал зам, барилгынхаа салбарт канадын стандартуудыг нэвтрүүлэх санал тавьж ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийг ажил хэрэг болгохын чухлын тэмдэглэв.
Манай улсад хэрэгжүүлж буй Канадын Хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд нь байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, хүчирхийллээс хамгаалах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, төрийн албаны чадавх, бие даасан байдлыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр үр дүнтэй хэрэгжиж байгаад Сайд Б.Жавхлан талархал илэрхийлэв. Канадын тал манай улсад хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Мөн Дугуй ширээний энэ удаагийн уулзалтаар “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ыг тохиролцсоноо нотолж, цаашдын хамтын ажиллагаагаа Замын зураглалын дагуу төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг Дугуй ширээний уулзалтаараа ярилцаж байхаар болов.
Канад нь манай улсын уул уурхай, эрсдэл баялгийн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн 2023 онд тохионо.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ