
Сүхбаатар дүүргийн нутаг, “Шангри-Ла” төвд байрладаг Худалдаа хөгжлийн банкнаас энэ сарын 25-ны 15.00 цагийн үед хуурамч бичиг баримт ашиглан хоёр сая ам.доллар залилсан хэрэгт холбогдуулж, эрэн сурвалжилж буй дөрвөн хүний гурвыг нь цагдаагийнхан бямба гарагт саатуулжээ. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан болон цагдаагийн бусад алба хамтран 32 настай Б.Бямбадорж, 34 настай Б.Баттулга, Э.Золхүү нарыг Баянзүрх дүүргийн нутаг дахь орон сууцын хорооллын байранд бүгж байхад нь баривчилсан аж. Харин 41 настай Батсайханы Энхбаатарыг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм. Дээрх нэр бүхий дөрвөөс гадна өөр 3-4 хүн Худалдаа хөгжлийн банкийг луйвардах ажилд хамтран оролцсон нь тогтоогдсон бөгөөд 50 орчим настай эмэгтэй нь энэ сарын 25-нд тус арилжааны банкнаас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай барилгын компанийн хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглан уг хоёр сая ам.долларын гүйлгээ хийж, авч гарсан юм байна. Зарим мэдээллийн хэрэгслээр энэ хэрэгт холбоотой нэг хүнийг Дорнод аймгаас баривчилсан хэмээн бичсэн нь ташаа гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэллээ. Юутай ч цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.1 сая ам.долларыг нь олж, эд мөрийн баримтаар хураан авснаас гадна Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг баривчлахдаа багахан хэсгийг нь битүүмжилж, 800 000 гаруй мянгыг нь хайж буй аж.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар 20 саяас дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний валютын гүйлгээ хийхээр бол арилжааны банкууд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй. Хуулийн энэ заалтын хэрэгжилт сул байсных уу, эсвэл өөр ямар нэг шалтгаантайгаас болсон уу, Худалдаа хөгжлийн банкныхан нэмж валют татаад хоёр сая ам.доллар бүрдүүлэн залилагч нарт олгосон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Үүнээс өмнө дээрх хэмжээний валют гаргуулан авах хүсэлтээ Худалдаа хөгжлийн банкныханд өгч, улмаар өнгөрсөн долоо хоногийн мягмар гаргийн 15.00 цагийн үед өөр хүмүүс явуулж авхуулсан гэнэ.
Хэргийн холбогдогч дээрх нэр бүхий дөрвөн хүний нэг нь мөн л хуурамч бичиг баримт, тамга тэмдэг ашиглан ХААН банкнаас 1.4 тэрбум төгрөг луйвардсан хэрэгт холбогдсон байжээ. Өөр хэд хэдэн залилан мэхлэх гэмт хэрэгт дээрх хүмүүс шалгуулж, хэргийг нь эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүгчийн захирамжаар батлан даалтад гарчихаад дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, банкийг хохироосон явдалд дүгнэлт хийж, хаана хаанаа хяналтаа сайжруулан, хуулиа ч эргэн харах ёстой болсон мэт.
Юутай ч уг хэргийг прокурорын байгууллага хянаад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас хэргийг шилжүүлэн МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгуулж болзошгүй байна. Уг хэргийн холбогдогч нарыг Эрүүгийн хуулийн 17.3-3.3 дахь хэсгийн хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгож, зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хориод буй аж.
Эх сурвалж: Өнөөдөр сонин.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ