Энэ сарын 9-19 нд Вьетнам улсын эртний нийслэл Hue хотноо Ази номхон далайн орнуудын шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээний блиц ангилалд “Монгол Контент” ХХК-ын тамирчин “Монген” клубын шатарчин Т.Мөнхзул охин нийт есөн өрөг тоглосоноос ганц ч хожигдолгүй (нэг өрөг тэглүүлсэн) найман оноогоор түрүүлжээ. Түүний хувьд жилийн өмнө уг тэмцээний стандарт төрөлд түрүүлж есөн настайдаа дэлхийн шатрын холбооны мастер болж байсан билээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.