Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилж байна. Тэрбээр өчигдөр Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ уулзалтууд хийжээ.
Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Оросын хэсгийн дарга В.В.Абрамченкотой уулзав.
Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Оросын хэсгийн дарга В.В.Абрамченкотой Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 6 дугаар сарын 3-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр энэ оны 3 дугаар сард болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Үндэсний хэсгийн дарга нарын цахим уулзалтын дүнгээр гаргасан протоколд тусгагдсан зарим арга хэмжээний хэрэгжилтийн талаар санал солилцов. Тухайлбал, ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулах боломжтой баримт бичгүүдийг аль болох эрт бэлтгэхэд анхаарал хандуулахаар тохиролцлоо.
Мөн эрчим хүч, хилийн боомт, нийгмийн халамж, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцэв.
Ойрын хугацаанд Монгол,ОХУ-ын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцлоо

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Серби Улсын парламент(Ардын Скупшина)-ын дарга Ивица Дачичтай 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзлаа.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд, парламентын дарга нар Монгол, Сербийн харилцаа, түүний дотор хоёр улсын парламент, ГХЯ-д хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар ярилцаж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов.
ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёвтай уулзалт хийв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёвтай 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзав.
Уулзалтын үеэр Монгол, Оросын харилцаа, түүний дотор хоёр улсын парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх томоохон арга хэмжээ, бүс нутгийн байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа гэж ГХЯ-наас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ