
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зохион байгуулсан “ЕСБХБ-ны Ногоон хотууд 2021” олон улсын цахим хурал зургадугаар сарын 8-9-нд боллоо. Хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, Улаанбаатар хотын ногоон хотын хөгжлийн бодлого хийгээд энэ хүрээнд хийж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.

Энэ удаагийн “ЕСБХБ-ны Ногоон хотууд 2021” хурлаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хотуудын хүлээсэн үүрэг, оролцоо, мөн хэлэлцээрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд хотууд хэрхэн нүүрстөрөгчийг бага ялгаруулах вэ, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эдийн засаг, ногоон хотын хөгжилд хэрхэн шилжих боломжтой талаар ярилцав. Тус хуралд Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын дарга Мансур Явас, Бүгд Найрамдах Албани Улсын Тирана хотын дарга Эрион Велиаж, Болгар Улсын София хотын орлогч дарга Дончо Барбалов, Гүрж Улсын Тбилиси хотын орлогч дарга Андрия Басилая болоод Олон улсын эрчим хүчний агентлаг, ЕСБХБ-ны Тогтвортой дэд бүтцийн групп, Уур амьсгалын ногоон сангийн Дасан зохицох, нөлөөллийг бууруулах газрын төлөөлөгчид оролцсон. Ингэхдээ өөрийн улс, орон болон байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн төлөөх арга хэмжээнүүд хийгээд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар санал солилцов.

Оролцогч хотуудын зүгээс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах үүднээс тогтвортой нийтийн тээврийг хөгжүүлж, улмаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх замаар дизель түлш ашиглаж буй автобусыг цахилгаан, байгалийн хий ашигладаг автобусаар солих, трамвайн шугамуудыг шинэчлэх, хотын төвлөрлийг сааруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа аж. Гэвч эдгээр үйл ажиллагааг өргөжүүлэхэд ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, ухаалаг, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх шаардлага тулгарч буй. Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд ЕСБХБ-ны зүгээс ногоон бонд, тогтвортой байдлыг хангах зорилготой бонд, буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийг хослуулсан санхүүжилтийн хэлбэрүүдийг онцлов. Цаашид хог хаягдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд дижитал технологийг ашиглахын зэрэгцээ тухайн орон нутгийн онцлог чанарыг харгалзан үзсэн шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.

Ногоон хотуудын хөтөлбөрийг анх 2016 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) санаачлан өөрийн үйл ажиллагаа явуулж буй бүх орнууддаа хэрэгжүүлэх зорилгоор 950 сая евро бүхий санхүүжилтийн шугамтай хөтөлбөрийг батлуулсан байдаг. Тус хөтөлбөр нь стратеги төлөвлөлтийг хөрөнгө оруулалт болон түүнийг дагалдах техникийн тусламжтай уялдуулан, ногоон хотын хөгжлийн иж бүрэн бизнес загварыг санал болгосон. Улмаар Ногоон эдийн засагт шилжих (GET) хандлагын бүрэлдэхүүн хэсэг болох ногоон санхүүжилтийн хэмжээг өргөжүүлэх зорилготой юм.
Улаанбаатар хотын хувьд 2018 онд Ногоон хотуудын хөтөлбөрт Ази тивээс хамрагдсан анхны хот болсон юм. Хөтөлбөрт хамрагдсанаар Улаанбаатар хотын Ногоон хотын Үйл ажиллагааны төлөвлөгөө (НХҮАТ)-г ЕСБХБ-ны дэмжлэгтэйгээр боловсруулж, нийслэлд тулгамдаж буй байгаль орчин, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг тодорхойлж хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар хөтөлбөрийн хүрээнд “Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх”, “Улаанбаатар хотын 700 айлын ногоон орон сууц” зэрэг төслүүдийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ