
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг өргөтгөсөн хуралдаан хийж энэ сарын 11-ний өдрийн байдлаарх бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн даргаар ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцом ажиллаж буй.
Өргөтгөсөн хурлын өмнө хил дээр хамтын ажиллагаатай гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийн байгууллагууд болон авиа компанийн зарим удирдлага, холбогдох мэргэжилтнүүд шинэ нисэх буудлын зарим тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, бэлтгэл ажлын явцтай танилцав.
Иргэний нисэхийн үндэсний төвийн Дэд дарга Н.Мягмарсүрэнгийн танилцуулснаар ИНЕГ-аас хэрэгжүүлэх 72 ажил 89.2 , шинэ нисэх буудлыг концессын гэрээгээр удирдаж буй “НУБИЭ” ХХК-аас хэрэгжүүлэх 69 ажил 81, нийт гүйцэтгэл 85.1 хувьтай явж байна.
Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2021 оны тавдугаар сарын 27-ны өдрийн А/61 дугаар тушаалаар 34 хүний бүрэлдэхүүнтэй “Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төв”-ийг байгуулаад байна. Тус төв “Чингис хаан” ОУНБ-д байрлан нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний нарийвчлан төслийг боловсруулж, “НУБИЭ” ХХК-тай тогтмол уулзалт хийж, санал солилцон хамтарч ажилласаар байгаа юм.
“Чингис хаан" ОУНБ-ын үйл ажиллагааг 2021.07.04-ний өдөр нээхээр төлөвлөж, Монгол Улсын Улаанбаатар хот руу нисэн ирэх болон нисэн хөөрөх бүх арилжааны нислэгүүдийг Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" ОУНБ-д үйлдэх талаар холбогдох /NOTAM/ мэдээллийг олон улсад зарлах ажил зохион байгуулагдаад буй аж.
Ингэснээр шинэ нисэх буудал бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа тодорхой болж Буянт-Ухаа ОУНБ-аас зарим ажилтныг үе шаттай шилжүүлэх ажил эхэлсэн байна.
Мөн “Буянт-Ухаа” ОУНБ-аас “Чингис хаан” ОУНБ-д ирэх авто замын маршрутыг үндсэн болон нөөц хувилбараар гаргаж, батлуулах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Скай катеринг ХХК, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК болон бусад байгууллагуудтай холбогдох уулзалтуудыг зохион байгуулан шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргаж ажиллаад байна.
Түүнчлэн агаарын хөлөгт шатахуун хангамжийн болон газрын тусгай үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг нарийвчлан шалган баталгаажуулах ажлууд хийгдээд байгаа талаар ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын Нисэх буудал хариуцсан менежер Б.Ганхуяг хуралд оролцогчдод мэдээлэл өглөө.
Мөн хурлын үеэр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Ю.Бямбадорж Улаанбаатар хотоос шинэ нисэх буудал хүрэх нийтийн тээврийн төлөвлөлтийг танилцуулсан. Төлөвлөлтөөр хотын дөрвөн цэгээс шинэ нисэх буудал руу автобус явуулах төсөл боловсруулжээ.
Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ