
Монголын Үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд хандан уриалга гаргалаа.
Тодруулбал,
"Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн их баяр наадмаар шөвгөрч, үзүүрлэж, түрүүлж допингийн шинжилгээ өгсөн Улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших, улсын начин Д.Цэрэнтогтох нараас допингийн төрлийн бодис илэрсэн тухай баримтыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн.
Дээрх асуудлын хүрээнд төр засгийн байгууллагуудаас гаргасан зарим тогтоол, шийдвэрүүд мөн одоо дэлхийн олон оронд допингийг гэмт хэрэг гэж үзэж хариуцлага тооцож эхэлсэнтэй холбоотойгоор Монгол бөхийн нэр хүнд урьд өмнө байгаагүй ихээр унаж, бөхчүүд, бөх сонирхогчдын дунд үл ойлголцол, маргаан үүсээд буйг та бүхэн сайн мэдэж, нөхцөл байдлыг ажиглан харж байгаа.
Иймд төр засаг, хууль шүүхийн байгууллагуудаас допингийн хариуцлагын талаар ямар ч шийдвэр гаргасан та бүхэн МҮБХ-ноос 2017 онд баталсан “Допингийн эсрэг журам, тогтоол”-д заасны дагуу допингийн зөрчил гаргасан бөх 2 жил барилдахгүй байх үүргийг сахин биелүүлж, монгол бөхийн зүлэг ногоон дэвжээгээ хүндэтгэж, Монголын хүчит бөхчүүдийнхээ эв нэгдэл, олон зуунаар өвлөгдөн ирсэн бөхийн ёс жудаг, нэр төрийг эрхэмлэн бодож, ухамсарлан 2021 оны 07-р сарын 10-12-ны өдрүүдэд болох Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах санаа, зорилго агуулахгүй байхыг уриалж байна.
Та бүхний гаргах зөв шийдвэр монгол бөхөд үүсээд байгаа допинг гэх хар толбыг арилгах эхлэл болох, бөхчүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд нэн чухал гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна" гэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ