Зам, тээврийн салбарт мэргэшсэн, чадварлаг, олон улсад өрсөлдөхүйц хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас хүний нөөцийн бодлого боловсруулж, энэ хүрээнд тодорхой үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Төмөр замын дээд сургууль хамтран ажиллахаар өнөөдөр /2021.06.17/ санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах үеэр зам, тээврийн салбарын хүний нөөцийг чадваржуулах, мэргэшүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, төгссөн оюутнуудыг дадлагажуулж, ажлын байраар хангах, салбарын мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудад салбарын талаар тодорхой мэдлэг олгох лекц, семинар зохион байгуулах зэрэг ирээдүйн мэргэжлийн чадварлаг албан хаагчдад хандсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж хамтран ажиллахад талууд санал нэгдлээ.
Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс зам, тээврийн чиглэлээр суралцаж байгаа оюутан болон амжилттай төгссөн суралцагчийг зам, тээврийн салбарт ажиллах дотоод, гадаадад үргэлжлүүлэн суралцах, дадлагажуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, салбарт тулгамдаж буй асуудлаар судалгаа, шинжилгээний ажил боловсруулахад хамтран ажиллах, их, дээд сургуулиудад зам, тээврийн салбарын чиглэлээр магистр, доктор зэрэг горилох судалгааны ажлын сэдвийг санал болгож, хамтран ажиллах зэрэг ажлууд энэхүү санамж бичигт тусгагдсан байна.
Ийнхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр тус салбарт мэргэшсэн, чадварлаг, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц зам, тээврийн салбарын боловсон хүчнүүд бий болох ач холбогдолтой гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд онцолж байв. Цаашид Зам, тээврийн хөгжлийн яам, их, дээд сургуультай хамтарч төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, судалгаа хийх, тухайн их, дээд сургуулиудад салбарын албан хаагчдыг магистр, докторын чиглэлээр суралцахад дэмжлэг үзүүлэх, хамтран төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хамтран хэрэгжүүлэхээр ийнхүү тохиролцлоо.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ