Эдгээр 30 охид ирэх найман долоо хоногийн туршид веб хөгжүүлэгч болоход шаардагдах үндсэн чадварыг олж авах бөгөөд алгоритм ба кодчилол, веб, мобайл программуудыг эзэмшиж, сурсан мэдсэн зүйлийнхээ дагуу эх загвар бүтээх юм

Тус хөтөлбөрийн сургалтыг БШУЯ болон МУИС-ийн эрдэмтэн, багш нар хариуцан ажиллаж байгаа бол Хаан банк сан, Голомт банк, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Faro сургалтын төв, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Goldman Sachs зэрэг байгуулагууд мэдээллийн технологийн салбар дахь хүний нөөцийг бэлдэх,тэр дундаа эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг олноор бий болгох зорилгыхнхоо хүрээнд хамтарч ажиллаж байна. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын Х.Ганхуяг нар сонгогдсон тойргийнхоо охидын боловсролд анхаарал хандуулж, дээрх хөтөлбөрт хамрагдахад нь дэмжлэг үзүүллээ.
XXI зуунд бичиг үсэг тайлагдсан байдлыг код хэмээн дэлхий нийтээрээ үзэх болсон энэ үед технологийн зөвхөн хэрэглэгч байх биш тухайн технолои хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх нь бүх салбарт өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлж байгааг дэлхий нийт онцолж байна. Өөрөөр хэлбэл, хуульч, эмч, улстөрчид бүгд алгоритм гэж юу болохыг мэддэг, интернэт хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх шаардлага тулгарч байна. Иймээс компьютерийн шинжлэх ухааныг хүүхдэд багаас нь заах нь чхуал гэдгийг хөгжингүй орнууд анхаарч, ажил хэрэг болгож эхэлжээ.
Харин манай улсад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачилж, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, тэрдундаа охидод код бичих боловсрол олгох замаар бүс нутгийн тоон хуваагдлыг арилгах, салбарын жендерийн тэгш бус байдлыг бууруулах, салбарын хүний нөөц, тэр дундаа эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлдэх, технологийн салбарт хөдөө орон нутгийн охид, бүсгүйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байгаа билээ.
Код бичих сурснаар хүүхэд цэгцтэй логиктой сэтгэх, томоохон асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээтэй болох томоохон ач холбогдолтой ажээ.







A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ