Өчигдөр Асгат суманд хоёр хүнээс халдвар илэрч, Сүхбаатар аймгийн бүх суманд халдвар бүртгэгджээ.
Энэ талаар тус аймгийн хэвлэлийн ажилтан А.Нарантунгалагаас тодруулахад "Өчигдөр Асгат суманд халдвар гарч, аймгийн бүх/13/ суманд нийт 622 халдвар бүртгээд байна. Анх гуравдугаар сарын 31-нд Мөнххаан суманд халдвар илэрсэн. Ковид-19 халдварын тархалт хамгийн өндөр байгаа Дарьганга, Наран, Онгон суманд хөл хорио тогтоосон. Өнөөдөр онцгой комисс хуралдаж аймгийн хэмжээнд хөл хорио тогтоох эсэхийг шийднэ" гэлээ.
Өчигдрийн байдлаар тус аймгийн
- Баруун-Урт 17,
- Наран 12,
- Уулбаян 1,
- Асгат суманд 2, нийт 32 халдвар илэрчээ.
Өчигдөр 26 хүн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт батлагдсан 270, 0-18 насны 58 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тодруулахаар тандалт судалгааны нэг баг ажиллаж буй бөгөөд ойрын хавьтал - 1283, дам хавьтал болсон 1851 иргэнийг тусгаарласан. Аймгийн хэмжээнд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагын 129 эмч, эмнэлгийн ажилтан үзүүлж байна гэж Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.