Таны “Ковид-19” PCR шинжилгээний хариу эерэг гарсан үед хаана, хэнд хандах, хэрхэн бусдад сэрэмжлүүлэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл цахим хэлбэрээр энэ асуудлыг шийдэх боломжтой. Тодруулбал, хэрвээ таны PCR шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд гар утсанд тань eruul.gerege.mn системээс нэг удаагийн баталгаажуулах линк ирнэ. Баталгаажуулах линк нь шинжилгээний хариу гарснаас хойш 4 цагийн дотор гар утсанд тань мессежеер ирэх учиртай.
Ирсэн баталгаажуулах линк дээр дармагц COVID-19 ERSDEL системд шинжилгээний хариу тань автоматаар орж, тантай ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх болно. Энэ үед таны нэр, утас, байршлын зэрэг хувийн мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай.
Энэ боломжийг ашигласнаар та “ковид-19” халдварын эсрэг үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй хэрэг бөгөөд гэр бүл, хайртай дотны хүмүүсээ цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хавьтлыг эрт илрүүлэх, тандан судалгаа хийх эрүүл мэндийн салбарынхны ажлыг хөнгөвчилж байгаа юм.
COVID-19 ERSDEL SYSTEM ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
COVID-19 ERSDEL системийг ашиглахын тулд та
- iPhone утас хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.
- Android үйлдлийн системтэй утастай бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.
Энэхүү системийг ашиглахын тулд та утасныхаа Bluetooth -ийг идэвхжүүлэх шаардлагатай ба таны утас хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэж, өөр хүний утастай тодорхой зайнд ойртох үед утаснууд өөр хоорондоо санамсаргүй тоон дарааллаа солилцоно. Таны хувийн мэдээлэл тэрхүү тоон дарааллаар хамгаалагдсан байх болно.
Хэрвээ хэн нэгэн ковид-19-р өвдсөн тохиолдолд энэ тухайгаа КОВИД-19 ЭРСДЭЛ системд мэдэгдэх боломжтой. Ингэснээр тухайн хүний утастай сүүлийн 14 хоногт санамсаргүй тоон дараалал солилцсон бүх утсанд “ковид-19” халдварт өртсөн байж болзошгүй тухай анхааруулга очих бөгөөд тухайн халдвар авсан хүнийг тодорхойлох боломжгүй, харин халдвар авсан байж болзошгүй иргэнд эрт мэдээлж халдварын цаашдын тархалтыг эрт зогсоох боломж бүрдэнэ.
Хавьтал тодорхойлох энэ ажил нь иргэн бүрийн идэвхтэй оролцоо, дэмжлэгээс хамаарах тул та бүхэн үүргээ биелүүлж, гадуур гарах, бусадтай харилцах үедээ COVID-19 ERSDEL системийг тогтмол ашиглаарай.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ