Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Шадар сайд С.Амарсайхан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хуулийн төслийг энэ сарын 18-нд өргөн барив. Хуулийн төслийг дараах гурван үндэслэлээр боловсруулжээ:
Нэг. Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулна.
Хоёр. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40.0 тэрбум байхаар баталсан. Гэвч энэ сарын 15-ны өдрийн байдлаар зарцуулах дүн 52.4 тэрбум төгрөгт хүрсэн. Цаашид цар тахлын улмаас урьдчилан тооцох боломжгүй байдал үүсвэл санхүүгийн хүндрэл үүсгэхээр байна. Иймд Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг нэмэх шаардлагатай.
Гурав. Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай. КОВИД-19-ыг илрүүлэх, оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, үүнтэй холбоотой журам батална.
Хэмжих нэгж: сая төгрөг
Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа дараах эрх, үүрэгтэй байна
Захиргааны бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаар, үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар баталж, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн санал болгосноор даргыг нь томилж, чөлөөлнө. Захиргаа нь энэ хууль болон дүрэмд заасан зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах эрхтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай.
Хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулна. Хил орчмын тээвэрлэгч, гадаад худалдаа эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, хяналт шалгалтыг шуурхай, боловсронгуй болгох саналыг эрх бүхий этгээдэд гаргах, бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах, зохион байгуулалтын болон санхүүжилтийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулна.
Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс өгсөн чиглэл, удирдамжийн хүрээнд өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаад улсын эрх бүхий байгууллагатай хуульд нийцүүлэн харилцаа тогтоож хамтран ажиллана. Иргэн, хуулийн этгээдээс шаардлагатай мэдээ мэдээллийг гаргуулан авах; чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлэх эрхтэй.
Мөн байгууллага, объектэд саадгүй нэвтрэх, албан тушаалтан, иргэдэд шаардлага тавих эрхтэй.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
Өмнөх заалт:
7.2.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
7.3.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
Шинэ заалт:
7.2. Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.”
Өнөөдөр УОК-ын Шуурхай штабад болсон хурлын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Ковидын эсрэг хуулийг батлаад санхүүжилтийг бүрэн шийднэ гэж ойлгож болохгүй. УИХ зардалд хяналтаа тавих нь зөв” гэж байр сууриа илэрхийлэв. Харин УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Бид Сангийн яам, УОК-ын ажлыг уялдуулах гэж энэ хоёр байгууллагын дунд цаг их алдаж байна” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "УИХ хууль батлах, төсөв батлах хоёр том эрх мэдэлтэй. Гэвч Ковидын хуулиар энэ эрхийг гүйцэтгэх засаглалд өгчихсөн. Энэ эрхийг УИХ-д буцаан авчрах хэрэгтэй. Сайд нарын дураараа төсөв зарцуулдаг байдалд Сангийн сайд та эргээд буруутан болно шүү гэдгийг сануулъя" гэсэн юм.
УИХ 2020 оны дөрөвдүгээр сард Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр, 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт оруулан, хуулийг сунгасан юм. Энэ хуулийн төсөл ирэх арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилнэ.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ