
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Мөн Улаанбаатар хоттой холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулсан юм. Тухайлбал, Улаанбаатар хотын төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах төслийн талаарх мэдээлэл, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх зэрэг шийдвэрийг гаргасан байна.
Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж байгаа нь түүхэн гэмээр үйл явдал болж байгааг онцлоод 1994 онд баталснаас хойш тус хуульд дорвитой өөрчлөлт оруулаагүй байсан гэлээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Шинэчилсэн найруулгын төсөл нь долоон бүлэг 51 зүйлтэй бөгөөд хууль батлагдсанаар нийслэл хотын нийгэм, эдийн засаг, хууль, засаглалын хувьд томоохон шинэчлэл хийгдэнэ гэж үзэж байгаа юм. Тус хуулийн төслийг “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль” хэмээн томьёолж тун удахгүй УИХ-д өргөн барих юм.
Цаашид нэг төвт хотоос олон төвт хот руу буюу дэд төв, дагуул хотыг хөгжүүлж, эдийн засгийн чөлөөт бүс болох том зорилт тавьж байгаа бөгөөд үүнд хууль, эрх зүйн орчин чухал байгаа талаар Хотын дарга онцолж байлаа. Түүнчлэн хууль батлагдсанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж буй юм.
Монгол Улсын Засгийн газар тавдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлаар анх удаа өргөтгөсөн хуралдаан хийж түүхэн шийдвэр гаргасан. Тодруулбал, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хотын захиргаа дангаараа шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж шаардлагатай хөрөнгө буюу жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэл хотод төвлөрүүлэхээр болсон билээ. Мөн Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог УИХ-д байгуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Засгийн газар Улаанбаатар хотын асуудлыг бодлогынхоо нэгдүгээрт эрэмбэлж, дэмжиж байгаа. Үүний хүрээнд нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллана. Мөн УИХ, Засгийн газрын бодлогын түвшинд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хууль, эрх зүйн хувьд Засгийн газар өнөөдөр шуурхай арга хэмжээ авч Улаанбаатар хотод том итгэл өгч байна” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ