Ирэх даваа гарагаас эхэлж 12-15-насны хүүхдүүдийг дархлаажуулах болсон талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Тэрээр "Европын холбоо, АНУ зэрэг эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-оос дээш насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэлсэн. Мөн энэ даваа гарагт Монгол Улс ДЭМБ-ын тодорхой байгууллагуудад хүсэлт тавьж зөвшөөрөл авсан. Улсын хэмжээнд 12-оос дээш насны 290 мянга орчим хүүхэд байна. Өөрөөр хэлбэл хүн амын 10 орчим хувийг дархлаажуулах боломжтой боллоо" гэлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.