Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Бүс ба Зам: Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний цахим хуралд оролцов. Энэхүү хуралд 30 гаруй улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд болон олон улсын байгууллагын удирдлага оролцож, үг хэллээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас Ковид 19 цар тахлын тархалтыг хумих, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, тухайлбал хүн амыг вакцинжуулах ажлын явц, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар танилцуулав. Тэрээр вакцин тусламжаар олгох, вакцин худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэх, худалдан авах зохицуулалтыг шуурхай хийх замаар Монгол Улсын цар тахлын эсрэг тэмцлийг дэмжсэн БНХАУ зэрэг түнш орон, олон улсын байгууллагад талархал илэрхийлэв.
Б.Батцэцэг сайд түүнчлэн Монгол Улс “Талын зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг урагшлуулахаар идэвхтэй ажиллаж буйг тэмдэглэж, “Бүс ба Зам” санаачилгад оролцогч орнуудтай цаашид ч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.


A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ