Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан онц их хэмжээний хахуулийн мөнгийг Сангийн яамны төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болголоо.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа иргэд, аж ахуйн нэгжээс хясан боогдуулах замаар их хэмжээний хахууль авсан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар Н.Баярсайханы Хан-Уул дүүргийн Жаргалан хотхон дахь орон сууцанд нэгжлэг хийж
- зочны өрөөнөөс 5.1 сая төгрөг, 16.460 ам.доллар,
- унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, сейфнээс 140 сая төгрөг, 127.117 ам.доллар, 50 мянган юань,
- мөн түүний ажлын өрөөнөөс 10.8 сая төгрөг, 8600 ам.доллар тус тус хураан авсан нь нийт 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань болсон бөгөөд дээрх мөнгө, валютыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх үндэслэлтэй байх тул улсын төсөвт шилжүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн юм.
Ийнхүү хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн тул Н.Баярсайханаас хураан авч Авлигатай тэмцэх газарт битүүмжлэгдэн хадгалж байсан 173.4 сая төгрөг, 152.177 ам.доллар, 50 мянган юань, Г.Элдэв-Очироос хураан авсан 5 сая төгрөг, С.Бүрэнтөгсөөс хураан авсан 5 сая төгрөг буюу нийт 639,244,450 төгрөгийг мөрдөгчид Сангийн яамны төрийн сангийн дансанд тушааж улсын орлого болголоо.
Энэ хэргийн өөр нэг холбогдогч болох Э.Аззаяад холбогдох хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Аззаяагийн өмчлөлийн Рапид хотхон дахь орон сууцнаас 57.4 сая төгрөг, 20 мянган юань эд мөрийн баримтаар хураан авсан байна.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ