“Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө өчигдөр НҮБ-ын Хүүхдийн санд хандивлажээ. Шагналын 50 сая төгрөг дээр НҮБ-ын Хүүхдийн сангаас 50 сая төгрөг нэмж, “Өнөр бүл” асрамжийн газарт бүрэн тохижуулсан Жюүжицү бие хамгалаалах спортын төв байгуулах юм байна.
Шоуны ялагч Б.Баттөр энэ талаар, “Асрамжийн төвийн хүүхдүүдийг спортын бэлтгэл хийх газартай болгож, бүрэн тохижуулж, хүүхдүүд өдөр бүр бэлтгэл хийх боломжоор хангах болсондоо баяртай байна. Энэ санаачилга цаашид өргөжиж, өнчин болон хотын захын хорооллын хүүхдүүд бие хамгаалах урлагаар хичээллэх спортын заалтай болоосой гэж хүсэж байна” гэв.