
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, Төсвийн болон бусад байнгын хороо, төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.
Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцуулав.
Тэрбээр "2021 оны эцэс гэхэд эдийн засгийн бодит өсөлт 6.5 хувьд хүрнэ гэж төсөөлж байна. Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг 2021 онд 5-6 орчим хувиар өсөхөөр төсөөлөл гаргаад байгаа. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт болон нүүрсний экспортын тоо хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх, НДШ-ийг хоёр хувь бууруулсан зэргээс шалтгаалж, оны эцсээр тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө 756 тэрбум төгрөгөөр тасрахаар харагдаж байна.
Төсвийн тодотголыг эрүүл мэндийн нэн шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлэх, айл өрхүүдийг ядууралд өртөхөөс сэргийлэх дараах арга хэмжээг авахад чиглүүлж байна.
- Эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна.
- Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэлбэрээр, түүнчлэн айл өрх, ААН-ийн төлөх хэрэглээний төлбөрийг чөлөөлөлтийг он дуустал тус тус үргэлжлүүлнэ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал 100,000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгоход 576 тэрбум төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдэд олгодог халамжийн тэтгэвэр байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгодог амьжиргааг дэмжих тэтгэмжийг мөн он дуустал 288 мянган төгрөгөөр тооцож олгоход 42.9 тэрбум төгрөг зарцуулна" гэлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ