
Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд мөрдөх Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл сунгасан.
Энэ хугацаанд 18 салбар чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байх эсэхийг УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригоос тодруулахад "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл сунгасныг хатуу хөл хорио тогтоож, ААН-үүдийг хаасан хэвээр байна гэх буруу ойлголт үүсжээ.
2020 оны өдийд бид хэвийн амьдралаар амьдарч байхад ч Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэрэгжиж байсан.
Манайд бизнес, нийгмийн нийт 89 төрлийн үйл ажиллагаа бий. Үүнээс 10 орчим төрлийн үйл ажиллагааг хязгаарласан.
Засгийн газрын зүгээс аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, эдийн засгаа нээлттэй байлгах бодлого баримталж буй.
Өнөөдрийн байдлаар 79 төрлийн үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллаж байгаа. Харин үлдсэн 10-аад төрлийн үйл ажиллагааг УОК-ын 41 дүгээр журмаар хэрхэн шат дараатай нээхийг шийднэ.
Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хаалттай байгаа 10 төрлийн үйл ажиллагааг наймдугаар сарын 31-н хүртэл тас хорьж, хязгаарлана гэсэн үг биш гэдгийг онцолмоор байна.
Долдугаар сарын 4-нд амралтын газар, фитнесс, саун зэрэг үйл ажиллагааг хязгаарласан хугацаа дуусна. Тиймээс долдугаар сарын 4-нөөс хаалттай байгаа салбаруудаас нээх эсэх асуудлыг шийднэ.
ЭМЯ-наас амралтын газруудыг нээх санал оруулж ирсэн. Үүнийг НОК болон орон нутгийн Засаг дарга зэрэг шат шатны хүмүүсээс саналыг аваад тухайн үед шийдэх юм” гэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ