Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод олон жил тулгамдаад байсан угсармал орон сууцны дулаалгын асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016, 2017, 2018 онуудад үе шаттайгаар тооцоо, судалгааг явуулсны үр дүнд өнөөдрийг хүртэл 128 барилгын гадна фасадыг дулаалжээ.
Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 35 блокыг дулаалах ажилд шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд цаг үеийн нөхцөл байдлын улмаас барилгын материалын үнэ огцом өсөж байгаатай холбоотойгоор шаардлагатай арга хэмжээ авах, төсөвт тодотгол хийлгэх утга бүхий хүсэлтүүдийг ирүүлсээр байгаа билээ.
Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор өчигдөр захиалагч БХБЯ, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, гүйцэтгэгч Моксан ХХК, Батбүрдэл ХХК, зураг төсөв гүйцэтгэгч Гандирс Орд ХХК, Дулаалгын хөөсөн полистрол хавтан үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын төлөөллүүдтэй Хотын менежер Т.Гантөмөр уулзлаа.
Төсвийн тодотгол хийж санхүүжилт буюу гэрээний үнийг нэмэх боломжгүйг холбогдох байгууллагуудаас мэдэгдсэн бөгөөд өөрөөр буюу хөөсөнцөр дулаалгын зузааныг боломжит хэмжээнд багасгах, эсвэл нягтаршлыг бууруулах боломж зэргийг хэлэлцлээ.
Хурлын төгсгөлд зураг төсөл гүйцэтгэгч Гандирс орд ХХК-ийг тодорхой чиглэлүүдээр судалгаа хийх, хөөсөнцрийн нягт бууруулсан тооцооллыг гаргаж Лхагва гарагт хийх хуралд танилцуулахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ