Нийслэлийн алслагдсан дүүргүүд, Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүсийг Улаанбаатар хоттой холбох, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг сайжруулах, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор тус авто замын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.
Төслийн гүйцэтгэгчээр Хятадын “Синохайдро корпорейшн лимитед” ХХК ажиллаж, хяналтын зөвлөх үйлчилгээг “Мөнхөд ашдын зам” ХХК үзүүлж байгаа бөгөөд 2019 онд 4 эгнээ, 20.9 км гол авто замын ажлыг гүйцэтгэн 11-р сард замын хөдөлгөөнийг авто замын суурь хучилттайгаар нээсэн.
2021 оны барилгын ажлын хүрээнд туузан хашлага угсрах, гүүр хоолойн чулуун бэхэлгээний ажлуудыг 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн. Авто замын өнгө хучилтын ажлыг 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлж одоогийн байдлаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өнгө хучилтын ажил 100%, үндсэн замаас салах болон нийлэх туслах авто замуудын өнгө хучилтыг хийж байна. Далан хөвөө засах ажил 40%, ус зайлуулах 38 хоолойн чулуун бэхэлгээний ажил 70%, гэрэлтүүлгийн ажил 97%, туузан хаалт суурилуулах ажил 45%, гэрлийн гялбаа сарниулагч суурилуулах ажил 100%-ийн гүйцэтгэлтэй, нийт барилгын ажлын явц 90%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Гүйцэтгэгч нь 2020 онд 37, 2021 онд 10, нийт 47 гадаадын инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүдтэйгээр шаардлагатай ажлуудад дотоодын туслан гүйцэтгэгч компани, ажиллах хүч авч ажиллуулж байна.
2021 онд авто замын өнгө хучилт, туузан хашлага, гэрлийн гялбаанаас сарниулагч суурилуулах, ус зайлуулах хоолойн бэхэлгээ, явган зам, дугуйн зам, гэрлэн дохио суурилуулах ажлуудыг гүйцэтгэж, төслийн ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна.
Нийслэлийн авто замын хөгжлийн газар

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ