ХААН Банк “Ковид-19” цар тахалтай холбогдуулан төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээл (5%, 6% болон 8%) –ийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хойшлуулах хүсэлтийг энэ 7-р сарыг дуустал онлайнаар хүлээн авч байна. Та хүсэлтээ ЭНД дарж илгээнэ үү. Хүсэлт гаргахдаа холбогдох мэдээлэл (Регистрийн дугаар, зээлийн дансны дугаар гэх мэт) –ийг үнэн зөв бөглөх шаардлагатай. Хэрэв та мэдээллээ дутуу эсвэл буруу бөглөсөн тохиолдолд таны хүсэлт хүчингүй болох тул сайтар нягтална уу. Банк таны хүсэлтийг хүлээн авч ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах бөгөөд банкнаас тантай эргэн холбогдож нэмэлт гэрээг баталгаажуулах болно. Хэрэв та нэмэлт гэрээг баталгаажуулаагүй тохиолдолд таны хүсэлт цуцлагдах болохыг анхаарна уу.
Хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хойшлуулсан хугацаанд таны ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй, төлбөр эргэн төлөх хугацаанд өөрчлөлт оруулж нэмэлт гэрээ хийх юм. Жич: Дээрх заасан хугацаанд амжиж хүсэлт гаргаагүй харилцагчийн зээлийн төлбөрийг хойшлуулах боломжгүй болно. Үүнээс гадна төлбөр хойшлуулсан хугацаанд ч зээлийн эргэн төлөлт хийх боломжтой болохыг сонордуулъя.
Мөн өмнө нь буюу 2020 оны 10-р сарын 20-ны өдрөөс 2021 оны 1-р сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулж байсан харилцагчдын зээлийн гэрээнд автоматаар өөрчлөлт орж, төлбөр нь энэ оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хойшлогдох тул дахин хүсэлт илгээх шаардлагагүй. Харин дээр дурдсан хугацаанаас өмнө хүсэлт гаргаж байсан бол та дахин хүсэлт илгээх шаардлагатайг анхаарна уу.
Энэхүү ажил нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6-р сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д оруулсан нэмэлт өөрчлөлт, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсантай холбогдуулж хийгдэж буй зохицуулалт юм.
Хэрэв танд асууж тодруулах зүйл гарвал ХААН Банкны цахим сувгууд болох Viber (94031917), Wechat (Khan Bank), Facebook (Khan Bank), Twitter (Khan Bank)-ийн чатаар хандахыг зөвлөж байна
Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуулт, хариулттай ЭНД дарж танилцана уу.
Харилцагч та банкаар үйлчлүүлэхдээ Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлд оруулахаас сэргийлж, онцын шаардлагагүй тохиолдолд гадагш гаралгүй зайнаас банкны үйлчилгээ авч, онлайн банк ашиглахыг зөвлөж байна
ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг харилцагч танд баярлалаа
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ