Замын-Үүдийн боомтод том оврын 3000-3500 автомашинтай тэнцэх хэмжээний ачаа, барааны бөөгнөрөл үүссэн нь төрийн байгууллагын дарга нарын авилгын сүлжээ бий болсонтой холбоотой гэсэн гомдол мэдээллүүдийн дагуу ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж буй.
Өнөөдөр АТГ, ТЕГ, Эрүүгийн цагдаагийн газар хамтран тус сумын онцгой комисс, авто тээврийн газрын дарга, Засаг дарга, түүний орлогчтой холбоотой хэрэг бүртгэлийн ажиллагааг эхлүүлж, нийт зургаан хүнийг түр саатуулан шалгахаар, цагдан хорьж шалгахаар зөвшөөрөл авсан болохыг салбарын сайд мэдээлсэн.
Нөхцөл байдалтай холбоотойгоор албан тушаалтнуудыг сэлгэн ажиллуулж, чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдсэнийг Х.Нямбаатар мөн танилцуулсан юм.
Тодруулбал,
- Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг,
- Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг,
- Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, түүний оронд З.Намхайнямбууг тус ангийн захирагчаар,
- Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлж, НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг ажиллуулахаар,
- Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний оронд НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг,
- Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайханыг үүрэгт ажлаас чөлөөлж, Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга Сүхбаатарыг томилсон байна.
Мөн Замын-Үүд боомт дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х.Уранбаяр чөлөөлснөөс гадна хилийн мэргэжлийн хяналтын 32 албан тушаалтныг өөр орон нутгийн ажилчидтай сэлгэн ажиллуулж, өөр орон нутгаас Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллуулах шийдвэр гаргажээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Замын-Үүдийн мафитай Засгийн газар тэмцэнэ” гэдгээ уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Нийгмийн сүлжээнд иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан тус боомтын ариутгах хаалгыг стандартад нийцүүлж, БНХАУ-ын талтай тохиролцон, ачааны эргэлтийг сайжруулах ажлыг яаралтай хийх бөгөөд наадмын олон хоногийн амралтаар амралтгүй ажиллах асуудлыг Засгийн газарт танилцуулахаа илэрхийллээ.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ