- Засгийн газрын 2019 оны 407 тоот тогтоолоор батлагдсан “Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах,
2. Уур амьсгалын үндэсний хорооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай асуудлыг хэлэлцэн батлав.
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенц”-ын Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд баталсан. Уг хэлэлцээрийн дагуу гишүүн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсний дагуу Монгол Улсын Засгийн газар “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ийг 2019 оны 407 дугаар тогтоолоор баталсан байдаг. Энэ нь 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг эрчим хүч, зам тээвэр, барилга, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хог хаягдлын салбаруудад 22.7 хувиар бууруулах хэмээн тусгасан . Уг зорилтод хүрэхийн тулд холбогдох салбаруудын түвшинд авах арга хэмжээнүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцоллоо.

Төлөвлөгөөг боловсруулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам холбогдох яамд, агентлагууд болон дотоод, гадаадын зөвлөх багийн бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн зохион байгуулж, Монгол Улсын “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай” хууль, Засгийн газрын 2021 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ыг баримтлан боловсруулсан байна. Уг төлөвлөгөөнд эрхзүй, бодлого зохицуулалтын орчныг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэх, дасан зохицох үндсэн 3 бүлэг, нийт 72 арга хэмжээг тусгажээ.

Тухайн арга хэмжээнүүд нь үндэсний болон салбарын бодлогын баримт бичгүүдтэй нягт уялдсан бөгөөд тэдгээрийн суурь түвшин, зорилтот үр дүнгийн нарийвчилсан тооцооллыг хийхдээ олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хороо (IPCC)-ны хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох арга зүйг ашиглан боловсруулсан. Энэхүү төлөвлөгөө нь 2021-2025 оны хооронд 5 жилийн хугацаатай хэрэгжинэ.



АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ