
НИТХ-ын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдан, нийслэлийн эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. Тэгвэл тус Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс коронавирусийн цар тахалтай хүнд цаг үед дүүргийн зарим эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгч өтгөрүүлэгч буюу амьсгалын аппарат болон цэр соруулах аппарат зэрэг нийт 16 тоног төхөөрөмжийг өнөөдөр гардууллаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн 9, 13, 23-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн 10-р төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн III амбулатори, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд дээрх тоног төхөөрөмжийг өгсөн юм.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Эмэгтэйчүүдийн зөвлөл 2021 онд эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэхээр ажлын төлөвлөгөөндөө тусгасан. Өнгөрсөн сард бид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэрч, хохирогчийг хамгаалах байруудын үйл ажиллагаатай танилцсан. Үүнийгээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэрч, хохирогчдыг хамгаалах байрын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр тогтоол оруулж батлуулан, цаашдын ажлын төлөвлөгөөнд тусгаад байна. Цар тахал өндөр настан, хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд багачуудад хүнд тусаж байгаа юм. Мөн эрүүл мэндийн салбарынхан маань хүнд нөхцөлд, ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжийн дутагдал их байна. Тиймээс эмэгтэй төлөөлөгчид бид дүүргийн Засаг дарга, эмнэлгийн удирдлагуудтай зөвшилцөж, эмнэлгүүдэд хувийн зардлаараа нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг өгч байна” хэмээн ярилаа.
Эмэгтэй төлөөлөгчид мөн эмч, эмнэлгийн ажилтнууддаа урам өгч, дэмжиж ажиллахыг нийт аж ахуйн нэгж, байгууллагууд, хувь хүмүүстээ хандан уриаллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ